Сагс
Сагс хоосон байна

Ширхэг:
0

Нийт:
0

mozaWeb-т Анги, Бүлэг үүсгэх

2026 оны тавдугаар сарын 6Zsuzsa László

Та Mozaik-ийн онлайн платформ болох mozaWeb-тэй анх танилцаж байсан тэр мөчөө санаж байна уу? Таны анхаарлыг хамгийн их татсан зүйл юу байсан бэ? Ихэнх тохиолдолд хамгийн их сэтгэгдэл төрүүлдэг зүйл нь манай интерактив 3D үзэгдлүүд байдаг. Эдгээр үзэгдлүүд нь дүрслэлийн хувьд үнэхээр гайхалтай бөгөөд хичээл сургалтанд шууд ашиглах боломжтой юм.

Манай 3D загваруудыг сонирхон хэрэглэж эхэлсэн хүмүүс ихэвчлэн бусад интерактив сургалтын материалуудыг ч ашиглаж эхэлдэг: дижитал хичээл, видео, хэрэгсэл, тоглоом гэх мэт. Гэхдээ бидний зорилго зөвхөн ангийн хичээлд ашиглах сургалтын материал, хэрэгслээр хангах төдий биш юм. Бид сургалтын үйл ажиллагааны бүх үе шатыг дэмжсэн цогц сургалтын арга зүйн тогтолцоог боловсруулсан. 

mozaWeb сургалтын менежментийн систем (LMS) нь өдөр тутмын хичээл сургалтанд бүрэн нийцсэн, бүлэгт суурилсан сургалтын орчныг багш нарт бүрдүүлж өгдөг. 

Анги, Дугуйлан бүрд зориулсан цэгцтэй сургалтын орчин 

mozaWeb-ийн “Бүлгүүд” функцийн тусламжтайгаар багш нар сурагчдаа анги эсвэл дугуйлангаар бүлэглэн, бүлэг бүрт тусдаа дижитал орчин бүрдүүлэх боломжтой.  Ингэснээр хичээлээс гадуурх харилцаа, гэрийн даалгавар өгөх, сургалтын материалыг хуваалцах үйл явц илүү хялбар болдог. Бүлгийн гишүүд шаардлагатай бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд өмнө нь хуваалцсан материал, даалгавраа ч хялбархан эргэн харах боломжтой. 

  • mozaWeb платформ дээр бүртгэлтэй сурагчдыг тухайн анги эсвэл дугуйланд шууд нэмэх боломжтой. 
  • Бүртгэлгүй сурагчийг бүлэгт нэгдэхийг урих үед системээс и-мэйл мэдэгдэл илгээдэг.
  • Мөн гурав дахь хувилбар нь багшийн хуваалцсан бүлэгт нэгдэх кодыг ашиглан сурагчид өөрсдөө нэгдэх боломжтой.

Хэрэглэгч бүр өөрийн профайлдаа сургууль, байгууллагаа заавал оруулахыг зөвлөж байна, ингэснээр mozaWeb LMS системийг ашиглахад илүү хялбар болж ирнэ. 

Мэдэгдлийн Самбар (Noticeboard)

Бүлэг бүр нь харилцаа холбооны орон зай болох “Мэдэгдлийн самбар” (Noticeboard)-тай. Энэ хэсэгт багш нар:

  • зар болон чухал мэдээллийг хуваалцах,
  • даалгавар болон сургалтын материал нийтлэх,
  • ажлын хуудас болон бусад нэмэлт материал оруулах,
  • хэлэлцүүлэг эхлүүлэх,
  • суралцагчдад асуулт асуух эсвэл даалгавар илгээх боломж олгох зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Шаардлагатай тохиолдолд хосолсон болон зайнаас суралцах сургалтыг явуулж болно. Мөн бүлэг доторх видео хурал хэрэгслийн тусламжтайгаар суралцагчидтай шууд харилцах боломжтой. 

Цуглуулга

Бүлэг бүр нь өөрийн “Цуглуулга” хавтастай. Энд багш нар дараах үйлдлүүдийг хийх боломжтой:

  • mozaWeb Медиа сангаас тухайн бүлэгт хэрэгтэй контентуудыг цуглуулж, байршуулах,
  • өөрсдийн дасгалын хуудас болон сургалтын материалуудыг байршуулах,
  • тухайн бүлэгт зориулан бэлтгэсэн нэмэлт материалыг хадгалах

Ингэснээр хичээлд холбогдох бүх материалыг нэг дор цэгцтэй хадгалж, хайж олоход хялбар болгодог.

Гэрийн даалгавар болон шалгалт

Хэдхэн товшилтоор та интерактив гэрийн даалгаврыг бүлэгт эсвэл сурагч тус бүрд өгөх боломжтой. Дасгалын хуудас бэлтгэх хэд хэдэн аргууд бий.

Та бүхэн “Test Editor” буюу дасгал засварлагч хэрэгслийг аль хэдийн мэддэг байж магадгүй — эндээс олон төрлийн асуултын загвараас сонгон ашиглах боломжтой. Мөн илүү цэгцтэй, энгийн ажлын хуудас бэлтгэх эсвэл хиймэл оюун ухааныг ашиглан дасгалын хуудас бэлтгэх боломжтой. Бид энэхүү гурван аргыг туршиж үзэхийг зөвлөж байна. Бэлэн болсон дасгалын хуудсаа та хэвлэн авах боломжтой.

Сурагчид даалгавраа цахимаар илгээвэл үнэлгээ хийх үйл явц илүү хурдан, хялбар болдог. Сурагчдын бүх хариулт бүлэгт хадгалагддаг бөгөөд энэ нь багш нарт дараах боломжийг олгоно:

  • даалгавар болон шалгалтыг үнэлэх
  • өөрийн санал, зөвлөгөө өгөх
  • сурагчдын ахиц дэвшлийг үр дүнтэй хянах

 

Google Classroom-тай нэгтгэх 

Хэрэв та өмнө нь Google Classroom ашиглаж байсан бол өөрийн бүлгүүдийг mozaWeb руу зөөхийг хүсвэл mozaWeb-ийн 'Импорт' үйлдлийг ашиглан саадгүйгээр шилжүүлэх боломжтой. 

Бүх зүйлийг нэг цэгээс

mozaWeb-ийн “Бүлгүүд” функцийн тусламжтайгаар тухайн ангид хамаарах бүх зүйлийг нэг дор төвлөрсөн байдлаар ашиглах боломжтой. Багш нар сургалтын материал хуваалцах, гэрийн даалгавар өгөх, сурагчдын ажлыг шалгах, санал хүсэлт өгөх, ахиц дэвшлийг хянах, мөн видео хурал хийх боломжтой. Ингэснээр цаг хэмнэж, үл ойлголцол үүсэхээс сэргийлж,  мөн өдөр тутмын ажлыг илүү үр дүнтэй, цэгцтэй болгох боломж бүрдэнэ.

 

nfki_banner