Та Mozaik-ийн онлайн платформ болох mozaWeb-тэй анх танилцаж байсан тэр мөчөө санаж байна уу? Таны анхаарлыг хамгийн их татсан зүйл юу байсан бэ? Ихэнх тохиолдолд хамгийн их сэтгэгдэл төрүүлдэг зүйл нь манай интерактив 3D үзэгдлүүд байдаг. Эдгээр үзэгдлүүд нь дүрслэлийн хувьд үнэхээр гайхалтай бөгөөд хичээл сургалтанд шууд ашиглах боломжтой юм.
Манай 3D загваруудыг сонирхон хэрэглэж эхэлсэн хүмүүс ихэвчлэн бусад интерактив сургалтын материалуудыг ч ашиглаж эхэлдэг: дижитал хичээл, видео, хэрэгсэл, тоглоом гэх мэт. Гэхдээ бидний зорилго зөвхөн ангийн хичээлд ашиглах сургалтын материал, хэрэгслээр хангах төдий биш юм. Бид сургалтын үйл ажиллагааны бүх үе шатыг дэмжсэн цогц сургалтын арга зүйн тогтолцоог боловсруулсан.
mozaWeb сургалтын менежментийн систем (LMS) нь өдөр тутмын хичээл сургалтанд бүрэн нийцсэн, бүлэгт суурилсан сургалтын орчныг багш нарт бүрдүүлж өгдөг.
Анги, Дугуйлан бүрд зориулсан цэгцтэй сургалтын орчин
mozaWeb-ийн “Бүлгүүд” функцийн тусламжтайгаар багш нар сурагчдаа анги эсвэл дугуйлангаар бүлэглэн, бүлэг бүрт тусдаа дижитал орчин бүрдүүлэх боломжтой. Ингэснээр хичээлээс гадуурх харилцаа, гэрийн даалгавар өгөх, сургалтын материалыг хуваалцах үйл явц илүү хялбар болдог. Бүлгийн гишүүд шаардлагатай бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд өмнө нь хуваалцсан материал, даалгавраа ч хялбархан эргэн харах боломжтой.
- mozaWeb платформ дээр бүртгэлтэй сурагчдыг тухайн анги эсвэл дугуйланд шууд нэмэх боломжтой.
- Бүртгэлгүй сурагчийг бүлэгт нэгдэхийг урих үед системээс и-мэйл мэдэгдэл илгээдэг.
- Мөн гурав дахь хувилбар нь багшийн хуваалцсан бүлэгт нэгдэх кодыг ашиглан сурагчид өөрсдөө нэгдэх боломжтой.
Хэрэглэгч бүр өөрийн профайлдаа сургууль, байгууллагаа заавал оруулахыг зөвлөж байна, ингэснээр mozaWeb LMS системийг ашиглахад илүү хялбар болж ирнэ.
Мэдэгдлийн Самбар (Noticeboard)
Бүлэг бүр нь харилцаа холбооны орон зай болох “Мэдэгдлийн самбар” (Noticeboard)-тай. Энэ хэсэгт багш нар:
- зар болон чухал мэдээллийг хуваалцах,
- даалгавар болон сургалтын материал нийтлэх,
- ажлын хуудас болон бусад нэмэлт материал оруулах,
- хэлэлцүүлэг эхлүүлэх,
- суралцагчдад асуулт асуух эсвэл даалгавар илгээх боломж олгох зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.
Шаардлагатай тохиолдолд хосолсон болон зайнаас суралцах сургалтыг явуулж болно. Мөн бүлэг доторх видео хурал хэрэгслийн тусламжтайгаар суралцагчидтай шууд харилцах боломжтой.
Цуглуулга
Бүлэг бүр нь өөрийн “Цуглуулга” хавтастай. Энд багш нар дараах үйлдлүүдийг хийх боломжтой:
- mozaWeb Медиа сангаас тухайн бүлэгт хэрэгтэй контентуудыг цуглуулж, байршуулах,
- өөрсдийн дасгалын хуудас болон сургалтын материалуудыг байршуулах,
- тухайн бүлэгт зориулан бэлтгэсэн нэмэлт материалыг хадгалах
Ингэснээр хичээлд холбогдох бүх материалыг нэг дор цэгцтэй хадгалж, хайж олоход хялбар болгодог.
Гэрийн даалгавар болон шалгалт
Хэдхэн товшилтоор та интерактив гэрийн даалгаврыг бүлэгт эсвэл сурагч тус бүрд өгөх боломжтой. Дасгалын хуудас бэлтгэх хэд хэдэн аргууд бий.
Та бүхэн “Test Editor” буюу дасгал засварлагч хэрэгслийг аль хэдийн мэддэг байж магадгүй — эндээс олон төрлийн асуултын загвараас сонгон ашиглах боломжтой. Мөн илүү цэгцтэй, энгийн ажлын хуудас бэлтгэх эсвэл хиймэл оюун ухааныг ашиглан дасгалын хуудас бэлтгэх боломжтой. Бид энэхүү гурван аргыг туршиж үзэхийг зөвлөж байна. Бэлэн болсон дасгалын хуудсаа та хэвлэн авах боломжтой.
Сурагчид даалгавраа цахимаар илгээвэл үнэлгээ хийх үйл явц илүү хурдан, хялбар болдог. Сурагчдын бүх хариулт бүлэгт хадгалагддаг бөгөөд энэ нь багш нарт дараах боломжийг олгоно:
- даалгавар болон шалгалтыг үнэлэх
- өөрийн санал, зөвлөгөө өгөх
- сурагчдын ахиц дэвшлийг үр дүнтэй хянах
Google Classroom-тай нэгтгэх
Хэрэв та өмнө нь Google Classroom ашиглаж байсан бол өөрийн бүлгүүдийг mozaWeb руу зөөхийг хүсвэл mozaWeb-ийн 'Импорт' үйлдлийг ашиглан саадгүйгээр шилжүүлэх боломжтой.
Бүх зүйлийг нэг цэгээс
mozaWeb-ийн “Бүлгүүд” функцийн тусламжтайгаар тухайн ангид хамаарах бүх зүйлийг нэг дор төвлөрсөн байдлаар ашиглах боломжтой. Багш нар сургалтын материал хуваалцах, гэрийн даалгавар өгөх, сурагчдын ажлыг шалгах, санал хүсэлт өгөх, ахиц дэвшлийг хянах, мөн видео хурал хийх боломжтой. Ингэснээр цаг хэмнэж, үл ойлголцол үүсэхээс сэргийлж, мөн өдөр тутмын ажлыг илүү үр дүнтэй, цэгцтэй болгох боломж бүрдэнэ.
Бид танд энэхүү гайхалтай мэдээг хуваалцахдаа баяртай байна: mozaWeb нь Content Provider Solution ангилалд EdTech Cool Tool Award 2026 шагналыг хүртлээ!
Энэ шагнал бидний хувьд онцгой ач холбогдолтой — учир нь бидний анхнаасаа баримтлаж ирсэн нэг чухал зарчмыг тусгаж байна: боловсролын салбарт технологи нь үргэлж сургалтын арга зүйг тэргүүнд тавих ёстой.
mozaWeb нь олон жилийн хөгжүүлэлт болон дэлхийн өнцөг булан бүрт суугаа багш нартай нягт хамтран ажилласны үр дүн юм. Та бүхний санал хүсэлт, дэмжлэгийн ачаар бид ерөнхий боловсролын бүх анги, бүх хичээлийг хамарсан 3D загвар, видео, интерактив хэрэгсэл, тоглоом, үнэлгээ, бүрэн дижитал хичээлүүдийг багтаасан тасралтгүй өсөн нэмэгдэж буй баялаг контентийн санг бүтээж чадлаа.
Бидний аяллын алхам бүрт хамт байсан түншүүд, багш нар, хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье.
Бидэнд итгэл хүлээлгэж, үргэлж дэмждэгт баярлалаа!
Бид багшийн ажлыг хөнгөвчилж, суралцах үйл явцыг илүү үр дүнтэй болгохын төлөө тууштай, хариуцлагатайгаар үргэлжлүүлэн ажиллах болно.
EdTech Awards гэж юу вэ?
16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй EdTech Awards нь АНУ дахь боловсролын технологийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол юм.
Энэхүү шагнал нь боловсролын салбарын хамгийн нэр хүндтэй томоохон байгууллагууд болон дэлхийн өнцөг булан бүрээс шинээр тодрон гарч буй ирээдүйтэй залуу авьяастнуудыг онцлон шалгаруулдаг.
Уг шагнал нь боловсролын салбарын мэргэжилтнүүд болон тэдний бүтээсэн бүтээгдэхүүнүүдийг дараах гурван ангиллаар үнэлдэг:
The EdTech Cool Tool Awards (Шилдэг технологийн шийдэл)
The EdTech Leadership Awards (Салбарын манлайлагч)
The EdTech Trendsetter Awards (Чиг хандлага тодорхойлогч)
Энэ жилийн шилдэг оролцогчдыг өмнөх жилүүдийн адил маш олон нэр дэвшигчдээс сонгон шалгаруулсан бөгөөд сургалтын арга зүйн тохиромжтой байдал, үр дүнтэй байдал, дэмжлэг туслалцаа, ойлгомжтой байдал, үнэ цэнэ, хөгжих боломж зэрэг шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн тодруулав. Шүүгчдийн бүрэлдэхүүн mozaWeb-ийг Cool Tool Award буюу шилдэг технологийн шийдлээр тодрууллаа.
EdTech Digest-ийн ерөнхий редактор Виктор Риверо хэлэхдээ:
“Энэ салбарын хамт олны хийж буй ажил нь боловсролын салбарын боломж, хүрээг тэлж, суралцах үйл явцыг бүх насны хүмүүст илүү хүртээмжтэй, илүү бодитой, илүү үр дүнтэй болгож байна. Ингэснээр тэд зөвхөн салбараа хөгжүүлээд зогсохгүй, түүнийг дахин тодорхойлоход хувь нэмэр оруулж байна.”
Дэлхий хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед дараагийн үеийг сайтар бэлтгэхийн тулд сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Зарим хүмүүсийн хувьд энэ нь айдас төрүүлэм боловч зарим хүмүүст энэ нь мэргэжлийн чадвараа ахиулах сонирхолтой боломж юм.
Mozaik Education-д бид хиймэл оюун ухаан нь багш нарыг орлох бус, дэмжих туслагч байх ёстой гэдэгт итгэдэг. Бидний зорилго бол багш нараас цаг их шаарддаг, нэг хэвийн давтагддаг ажлуудад зарцуулдаг цагийг багасгах практик хэрэгслүүдийг бий болгож, тэдэнд үнэхээр чухал зүйлдээ — заах, урамшуулах, суралцагчдаа дэмжихэд —анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгох явдал юм. Ингэснээр хиймэл оюун ухаан нь болгоомжлох зүйл бус, харин бидний найз, түнш болж чадна.
Бидний шинэ хэрэгсэл болох Даалгавар үүсгэгч шидтэн нь бидний туршлагаас үзэхэд хамгийн их эргэлзэж байсан багш нарын ч бодлыг өөрчилж чадсан. Та тэдний нэг үү? Тэгвэл та шинэ зүйл суралцах зөв газартаа ирлээ. Та аль хэдийн хиймэл оюун ухааныг идэвхтэй ашигладаг хүн үү? Энд та хиймэл оюун ухааны зааврыг улам сайжруулахад туслах зүйлсийг олох болно.
AI-г үр дүнтэй ашиглах нь зөв зааварчилгаа өгөхөөс шалтгаалдаг. Даалгавар үүсгэгч шидтэнээр дасгалын хуудас бэлтгэхэд алхам бүрт тань туслах зааврыг танилцуулж байна:
1. Эхний шийдвэр бол дасгалын хуудсыг дадлага хийлгэхээр үү эсвэл шалгалт авахаар үү гэдгээ тодорхойлох явдал юм.
2. Дасгалын тоог сонгож, 9 өөр дасгалын төрлүүдээс сонголт хийх боломжтой.
3. Тохирох хүндрэлийн түвшинг сонгоно уу.
- Суурь тавих - Санах ойг сайжруулах болон эргэн санах
- Ойлгох - Үндсэн ойлголт
- Хэрэгжүүлэх - Амьдрал дээрх хэрэглээ
- Шинжилгээ - Илүү гүнзгийгээр ойлгож авах
- Синтез - Шинжилгээ ба Зохион Бүтээлт
4. Хэрвээ танай улсын сургалтын хөтөлбөр манай системд орсон бол та хөтөлбөрийг сонгон илүү оновчтой үр дүнг авах боломжтой.
5. Нэмэлт зааврыг бичиж оруулах боломжтой.
6. Түүнчлэн манай медиа сангаас хүссэн материалаа (3D үзэгдэл, видео, дижитал хичээл гэх мэт) сонгох, эсвэл PDF файл байршуулах боломжтой — дасгалууд нь сонгосон агуулга дээр үндэслэн үүсгэгдэнэ.
7. Хамгийн сонирхолтой зүйлийг сүүлд нь дурдахад: таны ашиглаж буй сурах бичиг манай системд байгаа бол та шалгалтанд оруулах дурын хуудсуудыг сонгож дасгалын хуудсыг үүсгэх боломжтой.
8. "Үүсгэх" товчийг дараад дасгалын хуудас бэлэн болсон гэсэн үг биш юм! Сүүлчийн алхам нь маш чухал: AI-ийн үүсгэсэн агуулгыг заавал шалгаарай. Хэлний загварууд төгс биш учраас анхааралтай хянах шаардлагатай. Харандаа дүрс дээр дарж асуулт болон хариултыг засах боломжтой. Шаардлагатай өөрчлөлтийг хийсний дараа засваруудаа хадгалаарай — мөн дасгалын хуудсыг бас хадгалахаа бүү мартаарай.
Та энэ боломжийг сонирхож байна уу? Тэгвэл өнөөдөр туршаад үзээрэй! Mozaweb бүртгэлээрээ нэвтэрч, Mozaik Teacher эсвэл mozaBook Classroom лицензтэй эсэхээ шалгаарай. Үүсгэсэн дасгалын хуудсууд тань "Цуглуулга" хэсэгт хадгалагдана. Дараа нь хялбархан олж ашиглахын тулд тохирох цуглуулгад хадгалахаа бүү мартаарай.
Амжилт хүсье!
Монгол багш нарт зориулсан энэхүү цуврал вебинар нь mozaBook, mozaWeb-ийн функц тус бүрийг жишээгээр дэлгэрэнгүй тайлбарласан тул та үүнийг хичээлийн төлөвлөгөөндөө шууд ашиглаж болно.
2025 оны 11 сарын 12 – mozaBook, mozaWeb-ийн танилцуулга Вебинар
Mozaik компаний танилцуулга, мөн mozaWeb болон mozaBook-ийн функц, ерөнхий танилцуулгыг эндээс үзнэ үү.
- Mozaik Танилцуулга
- mozaBook дахь Дижитал ном
- mozaBook дахь Дасгалын дэвтэр
- mozaWeb: Бүртгэл ба Нэвтрэх
- mozaWeb-аас mozaBook татах
- mozaWeb: Функцууд
- mozaWeb: AI асуулт үүсгэх
- Тусламжийн функцууд
- Mozaik платформууд
- Вебинарын материал
2025 оны 11 сарын 27 – Дасгалын дэвтэрийн үндсэн функцууд
mozaBook-ийн дасгалын дэвтрийг сонирхолтойгоор хийх, төрөл бүрийн медиа, анимейшн, дүрс, томьёо, хэрэгслийг ашиглах, шинээр дасгал үүсгэх, дасгалыг засварлах, дасгалыг гэрийн даалгаварт өгөх, үнэлэх аргачлалыг танилцуулсан.
- Эхлэл хэсэг, нийтлэг асуудлууд
- Жишээ дасгалын дэвтэр
- Дэвтрийн тохиргоо, зургийн хэрэгслүүд
- Медиа сан, Анимейшн нэмэх
- Дүрс, Томьёо, Хэрэгсэл оруулах
- Дасгал засварлагч
- Mozaik-ийн Монгол Контентууд
- Шинээр Дасгал үүсгэх
- Бусад Мэдээлэл
- Вебинарын материал
2025 оны 12 сарын 3 – Медиа сангийн үндсэн функцууд
mozaBook, mozaWeb-ийн медиа сангийн дижитал агуулгыг судалж, ашиглах болон сургалтын төлөвлөгөөндөө нэгтгэх аргачлалыг энэхүү зааварчилгааны тусламжтайгаар шат дараатай ойлгож, шууд практикт хэрэглэх боломжтой.
- Медиа сан танилцуулга
- Лизенцийн эрх, Сурах бичгүүд
- 3D цэс, тойрч алхах функц
- 3D зөөх, анимейшн, тоглоом
- Цахим хичээлийн бүтэц
- Хэрэгсэл
- Тоглоом
- Сорил
- Вебинарын материал
2025 оны 12 сарын 10 – mozaWeb-ийн үндсэн функцууд
Сурагчдын идэвхтэй оролцоог дэмжих MozaWeb онлайн платформын боломжуудыг та доорх холбоосуудаас үзэж танилцах боломжтой.
- Петр Төрөк захиралын мэндчилгээ
- Эхлэл хэсэг, mozaWeb цэсүүд
- 3D нэвтэрхий толь бичиг
- Чадвар шалгах, Mozaik асуулт хариулт
- Дасгалын дэвтэр, номнууд
- Цуглуулга
- Бүлэг үүсгэх, бүлэгт нэгдэх
- Гэрийн даалгавар үүсгэх, олгох, үнэлэх
- 3 төрлийн дасгал үүсгэгч, AI дасгал
- Дасгал засварлагч, дасгалын хуудас
- Цахим тестийг үүсгэх, үнэлэх
- Ангийн ажилд нэгдэх, явуулах
- Вебинарын мэдээлэл
- Medle хаягийн мэдээлэл 1
- Энхбаатар багшийн мэндчилгээ
- Medle хаягийн мэдээлэл 2
- Вебинарын материал
Participants explored the foundations of mozaBook and mozaWeb, learning how to create engaging lessons, manage classrooms effectively, and integrate AI-supported tools for assessment and personalized learning. The sessions highlighted our commitment to transforming education through technology while keeping the focus on teachers’ and students’ real needs.
In addition to educational software, attendees were introduced to Mozaik’s latest developments, including mozaMedical, Markr, and the cadaVR 3D anatomy atlas — solutions that expand the possibilities of learning across disciplines, from classrooms to medical universities. The program also featured discussions on AI’s growing role in education, content localization, and strategies for national-level implementation, allowing partners to share insights and ideas from their own countries. Collaborative activities encouraged participants to design their own mini-lessons and explore creative classroom applications of Mozaik’s digital tools.
The event concluded with a presentation challenge and a certificate ceremony, celebrating the participants’ enthusiasm, creativity, and commitment to educational innovation.
At Mozaik Education, we believe that empowering our partners means empowering the next generation of learners. Through continuous training and collaboration, we’re building a global community dedicated to making education more engaging, inclusive, and intelligent.
The 77th edition of the Frankfurt Book Fair kicked off on 15 - 19 OCTOBER 2025 (Wednesday - Sunday) and throughout the 5 days, Mozaik Education had more than 40 meetings at the stand and mozaBook was introduced to countless teachers and students from Germany. And brought together a remarkable gathering of the global publishing community:
- 118,000 professional trade visitors.
- 120,000 general visitors converged on the event.
- Over 4,350 exhibitors from across the world showcased their work.
- Approximately 7,800 media representatives covered the action.
These figures underscore the fair’s standing as the world’s premier meeting place for books, rights-trading, and literary culture.
Our newest products—including the 3D anatomy atlas and cadaVR were presented to medical professionals, receiving overwhelmingly positive feedback. In addition to these innovations, we also showcased mozaMedical, Markr, and our wide range of new AI-driven integrations that further enhance our educational ecosystem. These tools demonstrate our commitment to advancing interactive learning and providing cutting-edge solutions for both medical and general education.
Further information on the official website of cadaVR: www.cadaveranatomy.com
Further information on the official website of mozaMedical: www.mozamedical.com
We are constantly developing new features and educational material for the teachers and students of today - having in-person meetings with our customers always benefits the product development team as well. If you would like to meet us as well, please follow our events page - we update all of our in-person and online events here: www.mozaweb.com




